ӨМНӨГОВЬ: 568 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр хүсэлтээ ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын сонгууль маргааш буюу 2024.06.28-нд орон даяар эхэлнэ.
Өмнөговь аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтад 61 багийн 63 хэсэгт 49422
сонгогч бүртгэгдсэн бол 568 иргэн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөхөөр
хүсэлтээ ирүүлжээ.