АРХАНГАЙ: Сонгогчийн 60.3 хувь нь саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-06-28 20:17:45

Эрдэнэбулган, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн 105 хэсгийн хорооны санал хураалтын 20.00 цагийн явцын мэдээг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.

 

20.00 цагийн байдлаар 61463 сонгогч санал өгөхөөс 37068 сонгогч саналаа өгч, ирц 60.3 хувьтай байна.


Аймгийн төв Эрдэнэбулган сумын тухайд 14208 сонгогч санал өгөхөөс 20.00 цагийн байдлаар 7543 сонгогч буюу 53.1 хувь саналаа өгөөд байна.

 

Өлзийт, Цахир, Булган сум 70-96 хувийн ирцтэй бол бусад сум 57-60 гаруй хувьтай жигд явж байна.

 

Санал хураалт хэвийн үргэлжилж байна.

Холбоотой мэдээ