Хүй долоон худаг орчмын замыг энэ долоо хоногт засаж дуусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-01 10:01:49

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн “Хүй долоон худаг” орчмын авто замын эвдрэл гэмтлийг энэ долоо хоногт засаж дуусгана. Засварын ажил одоогоор 65 хувьтай үргэлжилж байна.


Хүй долоо худаг” дахь нийтийн бие засах 46 байгууламжийн сан техникийн холболт, сэлбэг засвар үйлчилгээг хийж дуусган, үзэгчдийн 5000 сандлыг угсарч бэлэн болгожээ.


Түүнчлэн, наадамчдад үйлчлэх цахилгаан экобусны ажиллагааг шалгах, эвдрэл гэмтлийг засах, хаяг лого байршуулах ажил ч 40 гаруй хувьтай байна. Мөн Үндэсний их баяр наадмаар нэмэлтээр авто зогсоолуудыг төлөвлөх шаардлагатай тул найман байршилд 45.780 авто зогсоол төлөвлөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв. 

Холбоотой мэдээ