ХӨВСГӨЛ: 51 төрийн албан хаагч тангараг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-03 13:37:10

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Төрийн албаны өдөр тохиож байна.


Энэ өдрийг тохиолдуулан Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгч тэнцэн томилогдсон 6 сум, 11 агентлагийн 51 албан хаагч төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө. 




Энэ үеэр Засаг дарга П.Лхагважав Монгол төрийн нэр хүндтэй албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нийт төрийн албан хаагчдад Төрийн албаны өдрийн мэнд хүргэж, шинээр томилогдож буй албан хаагч нарт хуулийг чанд сахиж төр, иргэний гүүр болон амжилттай ажиллахыг хүслээ.



Тус аймагт 207 байгууллагад 7359 төрийн албан хаагч 23 сум, нэг тосгон, 129 багийн 138 мянга гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэж байна.

 

Холбоотой мэдээ