Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцохоор Астана хотод хүрэлцэн ирлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-07-03 16:34:06

АСТАНА, 2024 оны долоодугаар сарын 3 /Kazinform/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ дээд түвшний уулзалтад оролцохоор Казахстан улсын нийслэл Астана хотод хүрэлцэн ирсэн тухай Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлснийг "Казинформ" агентлаг уламжиллаа. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийг нийслэл хотын нисэх онгоцны буудалд Казахстан улсын Ерөнхий сайдын орлогч Галымжан Койшыбаев угтан авчээ. 


Монгол Улс нь ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан бөгөөд тус байгууллагын анхны ажиглагч орон юм.


Казахстан болон Монгол Улс нь улс төрийн уламжлалт найрсаг харилцаатай ба хоёр талын худалдаа-эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр улсын хамтын ажиллагааны бат бөх үндэс суурь болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. 2023 оны байдлаар хоёр талын худалдааны эргэлт 133 сая ам.долларт хүрч, 2022 оныхтой харьцуулахад 27.7 хувиар өссөн байна.


Холбоотой мэдээ