Х.Бат-Ундрал тэнсэн авч, хар тамхины хорыг сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-10-10 17:04:41

Хар тамхины хэрэгт холбогдож, Эрүүгийн хуулийн 192.1-ээр буруутгагдсан "Guys" хамтлагийн гишүүн Х.Бат-Ундралд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн хоёр жил хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзав. Энэ нь тэнсэнгийн хоёр жилийн хугацаанд ямар нэг хэрэг үйлдэхгүй. Хэрэв хэрэг үйлдвэл хорих ял эдэлнэ. Х.Бат-Ундрал нь шүүх хуралдааны үеэр хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа илэрхийлээд уран бүтээлээрээ дамжуулан тамхины хор уршгийг залууст сурталчилна хэмээн амлав. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ