Энэтхэгийн алдарт бөх Дээпак Пуниа, Рави Кумар тэргүүтэн Монголд ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-05 14:13:14

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Японы алдарт бөх олимп, дэлхийн аварга Такүто Отогүро дасгалжуулагч “Афин-2004” зуны олимпын наадмын хүрэл медальт Иноүэ Кэнжи болон Кэйсүкэ Отогүро нарын хамт манай улсад ирсэн талаар бид мэдээлсэн билээ.


Тэгвэл “Парис-2024” Олимпын наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдын бэлтгэлд Энэтхэгийн шилдгүүд нэгдсэн байна.


Тодруулбал, Олимпын мөнгө, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Рави Кумар, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Дээпак Пуниа, Энэтхэгийн чөлөөт бөхийн шинэ од Сүжит Сүжит зэрэг шилдгүүд манай улсад Олимпын өмнөх хамтарсан бэлтгэл хийхээр иржээ.


Түүнчлэн Оросын бөхчүүд Монголд хамтарсан бэлтгэлд оролцож байгаа аж. Бэлтгэл Төв аймгийн Батсүмбэр суманд байрлалтай "Чэмпионс Чэмп" баазад болж байгаа юм.









Холбоотой мэдээ