БУЛГАН: Аймгийн төвийн 3600 гаруй өрх ангилалтай хогийн сав ашиглаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-09 15:15:42

Булган, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Байгаль хамгаалах сангийн 2024 оны санхүүжилтээр Булган сумын хогийн сав шаардлагатай байгаа айлуудын хэрэгцээг хангах үүднээс 200 ширхэг хогийн сав захиалан “Есөн мөнх сүлд” ХХК-иар хийлгэж хүлээн авлаа.


Хоггүй цэвэр орчныг бий болгоход иргэн бүр, өрх бүрийн оролцоо чухал бөгөөд жил бүр иргэдийн захиалгын дагуу 2019 оноос эхлэн нийлүүлж байгаа ажээ. Энэ хүрээнд 3600 гаруй өрхийн хогийн асуудлыг шийдээд байна. 









Холбоотой мэдээ