ХОВД: Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-07-09 16:33:23

Жаргалант, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнол, ард түмний язгуур эрх ашиг, эх орныхоо хөгжил цэцэглэлт, амжилт ололтын манлайлагч байсан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ. 

Энэ үеэр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хүндэт харуул жагсаж, Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлэв.

Үүний дараагаар хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж, улс, орон нутгийнхаа салбар бүрд олон жил ажилласан нэр бүхий иргэдийг шагнаж урамшууллаа. 


Ховд аймгийн баяр наадмын үйл ажиллагаа долоодугаар сарын 11-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа, шагайн харваа зэргийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар бэлтгэл хангажээ.   

Холбоотой мэдээ