ӨВӨРХАНГАЙ: Эрдэмтэн судлаач Р. Бямбааг Алтансоёмбо одонгоор шагналаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн ИТХ-ын шийдвэрээр эрдэмтэн судлаач Рагчаагийн Бямбааг аймгийн хүндэт шагнал Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит “Алтан соёмбо” одонгоор шагналаа.
Польш
Улсын Варшавын их
сургуулийн Дорно дахины судлалын тэнхимийн багш Р.Бямбаа
нь Өндөр гэгээн Занабазарын намтар,
уран бүтээл, тэр дотроо төвөд хэл, дөрвөлжин
үсгийн чиглэлээр онцгойлон судалгаа, бүтээл туурвиж ирсэн байна. Тэрбээр Варшавт хориод
жил ажиллаж, амьдарч байгаа бөгөөд тэндхийн Дорно дахин
судлалын сургуульд орчин үеийн монгол хэл, төвөд хэл, Төвөд, Монголын бурхан
шашны соёлтой холбоотой заадаг аж.
Өвөрхангай
аймаг нь 2011 оноос хойш Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Алтансоёмбо одонг шинжлэх ухаан, соёл урлаг,
нийгмийн салбарт их амжилт гаргасан, бүтээл туурвисан хүмүүст жилд нэг удаа олгож
иржээ.