НҮБ-д суух байнгын төлөөлөгч Н.Анхбаяр итгэмжлэх захидлаа гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны
долоодугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын
төлөөлөгч Н.Анхбаяр 2024 оны долоодугаар сарын 9-ний өдөр
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешид итгэмжлэх захидлаа
гардуулав.
Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг
уламжилж, Монгол
Улс НҮБ-тай хэрэгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгөн ажилладгийг цохон тэмдэглэв.
Түүнчлэн, НҮБ-аас манай улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэнд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлж, Монгол Улс-НҮБ-ын хоорондын харилцааг улам бэхжүүлэн өргөжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллахаа мэдэгдэв хэмээн ГХЯ-наас мэдээллээ.