Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны долоодугаар 13 /МОНЦАМЭ/. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас долоодугаар сарын 13-17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг гаргасан байна.
Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 15-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх аж.
Өнөөдөр, маргааш
нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж Монгол-Алтай,
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж
голын хөндийгөөр шөнөдөө 3-8, өдөртөө 17-22, Их нууруудын хотгор, говийн бүс
нутгаар шөнөдөө 16-21, өдөртөө 30-35, бусад нутгаар шөнөдөө 10-15, өдөртөө 23-28
градус дулаан байх юм байна.