Төв банк энэ сард 253.3 сая ам.доллар нийлүүлээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-16 16:01:52

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдааны спот арилжаагаар долоодугаар сарын 16-нд 28.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.


Үүний өмнө:

  • долоодугаар сарын 9-нд 42.0 сая ам.доллар,
  • мөн сарын 4-нд 98.0 сая ам.доллар,
  • долоодугаар сарын 2-нд 85.3 сая ам.долларыг мөн ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.

Банкууд своп, форвард арилжаагаар валют худалдан авах санал ирүүлээгүй байна. 

Холбоотой мэдээ