Онцгой байдлын хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөг зохиолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 12:53:55

   Увс аймгийн Онцгой байдлын хэлтсээс Улаан загалмайн хороотой хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 7-нд зохион байгууллаа.

   Энэ үеэр аливаа аюул, ослын үед амь насаа хэрхэн хамгаалах, гал усны аюулд өртөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвлийг хэрхэн өнөтэй давах талаар ард иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгсөн юм.

   Аймгийн Онцгой байдлын хэлтсийн ажилчид энэ онд 300 гаруй аюул ослын дуудлага хүлээн авч холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллажээ.

   “Аливаа нэгэн аюул, ослын үед ард иргэд иргэний үүргээ биелүүлж, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж ажиллан, өгсөн анхааруулга сэрэмжлүүлгийг хүлээн авах хэрэгтэй” хэмээн аймгийн ОБХ-ийн дарга, хурандаа Б.Баттулга мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ