“Солонго" дөрөвдүгээр цэцэрлэг Улсын тэргүүний цэцэрлэг болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-11 12:56:59

Увс аймгаас Улсын тэргүүний сургууль тодроод зогсохгүй Улсын тэргүүний цэцэрлэг ч мөн тодорч, багш нарын баярын өдрөөр Улаанбаатар хотноо очиж батламжаа гардан авсан юм.

Улаангом сумын “Солонго” 4-р цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанар, стандарт, сурах орчин нөхцлөө сайжруулахын тулд цаг ямагт хамт олноороо хамтын ажиллагааг эрхэмлэн ажилласны үр дүнд Улсын тэргүүний цэцэрлэг болж чадлаа. 1959 онд хуучин конторын байранд сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн тус цэцэрлэг өдгөө 2 давхар бүрэн тохижилттой сургалтын байр, тохиолог анги танхим, мэргэжлийн багш нартайгаар Увс аймгийн Улаангом сумын 6, 9,10 -р багийн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

“Увс аймгаас Улсын тэргүүний цэцэрлэг, сургууль шалгарсан явдал нь манай аймгийн боловсролын салбар улсдаа тэргүүлэх хэмжээнд яваагийн илрэл юм. Тэр дундаа чанартай боловсон хүчин бэлтгэгдэн гарах эх үндэс болж байна. Улс орны хөгжил хүн амын боловсролоос шалтгаалдаг болсон энэ цаг үед хүүхэд нэг бүрийг багаас нь боловсролтой болгох нь чухал. Үүнд боловсролын байгууллагуудын үйл ажилагаа, ахиц дэвшил ихээхэн үр нөлөөтэй. Энэхүү үргээ амжиллтай биелүүлж байгаа Ю.Цэдэнбалын нэрэмжит Цогцолбор 1-р сургууль болон “Солонго” 4-р цэцэрлэгийн хамт олныхоо цаашдын ажилд нь амжилт хүсье” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Ц.Пагмаа баярласан сэтгэлээ илэрхийллээ.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ