ХӨВСГӨЛ: Улсын арслан Ц.Содномдорж түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-18 19:48:54

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадамд улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа.




Тосонцэнгэл сумын түүхт 100 жилийн ойн баяр наадамд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ.




Тус барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Б.Баянмөнх, Улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн арслан П.Гантөгс, аймгийн начин Д.Баасанбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон чансаа өндөр барилдаан боллоо.

 

 

Холбоотой мэдээ