БУЛГАН: Аймгийн засаг дарга “Алтаргана-2024” олон улсын их наадмын бэлтгэл ажилтай танилцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-22 08:42:29

Булган, 2024 оны долоодугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхий даяар тархан суурьшсан буриад зоны түүх, соёлын хамгийн том үйл ажиллагаа болох "Алтаргана-2024" олон улсын их наадмыг 7 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулна.


Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулахаар болж, аймгийн зүгээс ажлын баг гарч бэлтгэлээ хангаж байна.


Өнөөдөр Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ ажлын багийн хамтаар бэлтгэл ажлын явцтай танилцлаа.


Мөн үер, усны улмаас нурсан Зүүн түрүү голын гүүрийг засварлах ажлын зарим зардлыг гаргахаар шийдвэрлэх болсонд иргэд талархалтай байна. 









Холбоотой мэдээ