Нийтийн эзэмшлийн зам талбайд хэтрүүлэн барьсан хашааг буулгуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд “Гоби ресурс хилл” ХХК нийтийн эзэмшлийн зам талбайд 120 метр хашааг хэтрүүлэн барьсныг буулгуулж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны тушаалаар
“Гоби ресурс хилл” ХХК-нд тус газарт 8.8 га газар ашиглах эрх олгосон ч тухайн
аж ахуйн нэгж хашаагаа барихдаа эргэлтийн цэг буюу баруун цэгээсээ гурван метр,
зүүн цэгээсээ долоон метр сунган, хэтрүүлж барьжээ. Газар зохион байгуулалтын албанаас мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч хашаагаа буулгаагүй тул албадан чөлөөлж
байна.
Тухайн
байгууллага хашаагаа сунгаж барихдаа өөрсдийн хөрөнгөөр явган хүний зам
барьсан боловч стандарт хангаагүйн улмаас хүн зорчиход хүндрэлтэй байгаа. Түүнчлэн, барилгын түр хашааг нь энэ долоо хоногтоо багтан
буулгахыг Хан-Уул дүүргийн
Газар зохион байгуулалтын албаны ахлах мэргэжилтэн Ш.Мягмарсүрэн онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.