“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль ирэх сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-23 11:30:18

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энэ оны 7-8 дугаар сард болох аялал жуулчлалын үйл ажиллагааг танилцуулж байна.

Долоодугаар сард:

  • 22-нд чөлөөт нислэгийн “Азийн цом-2024” тэмцээн,
  • 20-27-нд Монгол туургатан олон улсын хүүхдийн Х наадам,
  • 26-28-нд Булган аймагт буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлын “Алтаргана-2024” олон улсын 15 дугаар наадам,
  • Улаанбаатарт Олон улсын харваачдын тэмцээн тус тус болно.

Наймдугаар сард:

  • 1-6-нд Өмнөговь аймагт “Өмнөговь опен” олон улсын тэмцээн болно.
  • 3-4-нд Улаанбаатар хотноо Хүй долоон худагт: “Даншиг наадам-Хүрээ цам-2024” шашин соёлын наадам зохион байгуулна.
  • 3-10-нд Улаанбаатар хотноо “Монголын олон өдөр” дугуйн олон улсын тэмцээн болно.
  • 4-нд Увс аймагт “Түмний язгуур” болон “Ойрад түмэн” олон улсын наадамтай.
  • 8-18-нд Улаанбаатар хотноо “Mongolia bike challenge-2024” спорт аялал жуулчлалын үйл ажиллагаа болно,
  • 16-18-нд Улаанбаатар хотод олон орны “UB food festival” зохион байгуулна.
  • 16-18-нд Ховд аймагт Олон улсын хөөмийн наадамтай.
  • 17-нд "Мөөгний баяр"-ыг ШУА, ХААИС, Монголын мөөг сонирхогч, судлаачдын нийгэмлэг зохион байгуулна.
  • 21-22-нд Улаанбаатар хотод “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно.
  • 23-25-нд Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт тус тус болно. 

 

Холбоотой мэдээ