Монгол Улсын Ерөнхийлөгч “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 14:57:59

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт энэ сарын 26-ны өдөр болох “Парис-2024” зуны Олимпын XXXIII наадмын нээлтэд Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах нарын урилгаар оролцоно.


Зуны Олимпын нээлтэд дэлхийн 60 гаруй орны төр, засгийн болон олон улсын байгууллагын тэргүүн нар оролцох юм.


Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон зуны Олимпын XXXIII наадамд Монгол Улсын 33 тамирчин 9 төрөлд оролцох ба манай багийн тэмцээн байт харваагаар эхэлнэ.


Монгол Улс 1964 оноос Олимпын наадамд оролцож эхэлсэн. Монголын баг, тамирчид зуны Олимпын наадмаас 30, Паралимпын наадмаас 4 медаль хүртсэн юм.

Холбоотой мэдээ