Хамтарсан Засгийн газар гэрээ байгуулж ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-24 14:44:38

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Улс төрийн гурван намаас бүрдсэн хамтарсан Засгийн газар гэрээ байгуулж ажиллана.


Ингэхдээ, бодлогоос хэрэгжилт рүү анхаарч, төсөл хөтөлбөрөө хурдтай хэрэгжүүлэх, намууд ард иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдэхийн төлөө ажиллахыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал онцлов. Тэрбээр, “Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн гурван намын мөрийн хөтөлбөрт тусгасан зорилт, заалтуудын уялдаа холбоог энэ гэрээнд багтаасан. Хөтөлбөрүүдийн нэр өөр ч тулгамдсан асуудал нь нэг учир мөрийн хөтөлбөрийн дийлэнх нь уялдах боломжтой. Гэрээг Герман улсын туршлагаас судалж хийж байна” гэлээ.


Хамтарсан Засгийн газар ийнхүү хамтарч ажиллахдаа ямар зарчим баримтлаа тодорхойлох, хамтдаа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ эрэмбэлэх аж. 

Холбоотой мэдээ