ХӨВСГӨЛ: Үерээс хамгаалах шороон далангийн ажлыг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-07-24 16:53:53

Мөрөн, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Мөрөн сумын 7,13 дугаар багт баяр наадмын үеэр усархаг аадар бороо орсны улмаас үерийн далан сэтэрч 60 гаруй айл үерт автсан.


Үерт автсан айлуудын хашааны 7000 орчим метр кв талбайн лагийг бүрэн цэвэрлэж ариутгасан байна.




Мөрөн сумын 7,13 дугаар багт бетонон далан барих зураг төсвийг хийлгэхэд 19 тэрбум төгрөг шаардлагатай юм. Эхний ээлжид аймгийн төсвөөс 250 сая төгрөгийг баталж, 1,9 км шороон далан барих ажлыг эхлүүллээ.


Тус ажлыг "Хүслэнт бүтээмж" компани 2-3 долоо хоногт гүйцэтгэхээр ажлаа эхэлсэн байна.


Цаашид стандартын далан барих хөрөнгийг улсын төсөвт тусгах шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав ярилаа.

Холбоотой мэдээ