Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл энэ сарын 29-ний өдөр эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-27 08:57:08

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Энэ оны Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл орон даяар Улаанбаатар хотын цагаар долоодугаар сарын 29-ний өдөр 9:00 цагт эхэлнэ.


Бүртгэлийг www.eec.mn цахим хуудсаар явуулах бөгөөд наймдугаар сарын 10-ны өдрийн 18:00 цагт дуусах юм.

Монгол хэл бичгийн шалгалт бүртгэлийн хураамжгүйг Боловсролын үнэлгээний газар мэдээлэв. 



Холбоотой мэдээ