Газар хөдлөлтийн 3.5 магнитудаас дээш чичирхийлэл он гарснаас хойш 54 удаа бүртгэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Манай улсад он гарснаас хойш 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 54 удаа бүртгэгджээ.
Хамгийн сүүлд гэхэд
энэ сарын 28, 29-ны өдрүүдэд 4.1, 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн
тохиолдол бүртгэгдсэнийг ШУА-ийн Одон
орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлсэн билээ.
Дээрх газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй
бөгөөд хохирол учраагүй аж.