ДОРНОГОВЬ: Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-31 15:11:25

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-ын ээлжит 18 дугаар хуралдаан 81,8 хувийн ирцтэй хуралдаж байна.


Хуралдаанаар аймгийн Засаг даргынХөгжлийн төлөө хамтдаа–2” үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн 2024 оны эхний хагас жилийн тайланд үнэлгээ өгөх, аймгийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний эхний хагас жилийн хэрэгжилтийн тайланг үнэлэх, Сайншанд сумын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу дахин төлөвлөлт хийх газрын байршил, хэмжээ, зориулалтыг батлах, аймгийн Сонгуулийн хороо байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байна. 


Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /МУЗЗНДНТУТХ/-ийн дагуу улиралд нэгээс доошгүй хуралдахаар заасан байдаг.   

Холбоотой мэдээ