“ӨНӨӨДӨР: АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга албан ёсны айлчлал хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын 1-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
09:00-13:00 цагт: МУИС-ийн номын санд: “Зүүн Өмнөд Азийн орнуудын уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа” олон улсын симпозиум хэлэлцүүлэг болно. Утас: 9980-9424.
09:30-10:00 цагт: "Сэндли” ББСБ “Сэндли 2.0” бонд гаргахтай
холбогдуулан анхдагч арилжааны цан цохих үйл ажиллагаа Санхүүчдийн талбай буюу
Банк санхүүгийн салбарын билэг тэмдэг болсон Бухын хөшөөний дэргэд болно.
10:40 цагт: Хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар Хуульчдын холбооноос
мэдээлнэ. Утас: 8806-7061, 9806-6116.
11:40 цагт: Жилд 40 мянган хүнд үйлчлэх, эрт илрүүлэг, оношилгооны “NURA”
Зайсан төв нээлтээ хийнэ. Утас: 9913-6651.
12:00 цагт: Манай улсад айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
13:30 цагт: Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен нар мэдээлэл хийнэ.
-Зүүн хойд Азийн хотын
дарга нарын VI чуулга уулзалт эхэлнэ. Чуулга уулзалт 4 өдөр үргэлжилнэ.
-“Хичээлийн шинэ
жил-2024-2025” үзэсгэлэн худалдаа нийслэлд өнөөдрөөс 15 байршилд гарч эхэллээ.
-“Намрын ногоон өдрүүд”
хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өнөөдрөөс нийслэлийн 9 дүүргийн 21
байршилд зохион байгуулна.
-Соёлын өвийн Үндэсний
төвд (Буянт-Ухаа Архивын ерөнхий газарт): “НҮҮДЭЛЧДИЙН ХЭМНЭЛ–ХЭЛ ХУУР МИНУ”
сэдвийн дор хэл хуур тоглогчдын улсын анхдугаар наадам эхэлнэ.
-“Шинэ Хархорум” хот төлөвлөлтийн шилдэг 5 багийн бүтээлийг өнөөдөр эцэслэн шалгаруулна.
-Нийслэлийн
цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг өнөөдрөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн
авна.