Мал аж ахуйн мэргэжилтнүүдийг сургалтад хамруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-12 09:35:49
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймгийн Засаг даргын тамгын газрын соёмбо танхимд “НЭГ СУМ-НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН” үзэсгэлэн худалдааны үргэлжлэл болох сум орон нутгийн мал эмнэлэг үржлийн тасгийн худалдаа хариуцсан мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт явууллаа.

Тус сургалтанд Төв аймгийн 23 сумын 29 мэргэжилтэн хамрагдсан байна. Сургалтыг Төв аймгийн ЗДТГ болон Монголын худалдагч нарын холбоотой хамтран зохион байгуулж байна. Түүнчлэн сургалтаар “Хүнсний тухай хууль” болон “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” мөн “Худалдааны газар MMS57021 үйлчилгээ”-ний стандарт шаардлагын талаарх мэдлэг мэдээллийг мэргэжилтнүүдэд олгосон байна.

Мөн энэ үеэр МХАҮТанхимийн бизнесийн зөвлөх С.Крагг "Хямралыг хэрхэн даван туулах вэ" сэдвээр лекц тавьсан байна. Мөн тэрээр одоо монголд нүүрлээд байгаа хямрал нь БНСУ-д 1997 онд тохиолдож байсныг онцлож байсан юм. Тухайн тэр хямралыг хэрхэн даван туулсан талаарх туршлагыг сургалтанд оролцосн мэргэжилтнүүдэд хуваалцлаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ