Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай түвшинг давжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар, 2024 оны
наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өнөөдөр Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Шишхэд,
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Орхон, өврийн Онги, Таац, Түй,
Цагаантуруут, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Хараа, зүүн хажуугийн Хэрлэн,
Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс
10-80 см нэмэгджээ.
Туул /Босгийн
гүүр-Улаанбаатар-Алтанбулаг/, Хараа /Дархан/, Эг, Онон /Биндэр/, Хэрлэн /дунд болон адаг хэсгээрээ/, Халх /Ялалтбаг/, Улз, Орхон, Онги, Хөгшин Орхон зэрэг
гол үерийн түвшинг 10-40 см, Туул /Лүн/, Хурх, Балж, Онон, Улз
/Дашбалбар/ болон Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд үерийн аюултай
түвшинг 10-50 см даван хүчтэй үерлэж байна.
Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-15 см давсан байна.
Харин маргааш 8 дугаар сарын 3-нд
Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 5 см, Чулуут гол Өндөрулаан сум
орчимд 35 см, Орхон гол Өлзийт-Хархорин сум орчимд 10-25 см, Хэрлэн гол
Багануур дүүрэг Өндөрхаан хот орчимд 5-10 см нэмэгдэх хандлагатай байна.
Гол мөрний усны түвшин богино
хугацаанд огцом нэмэгдэж, халих мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер
болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй
байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар онцгойлон анхааруулжээ.