Хүүхдийн мөнгийг энэ сарын 20-нд олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Наймдугаар сарын хүүхдийн мөнгө, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг гаргажээ
Хүүхдийн мөнгө, эцэг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно. Мөн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, насны хишигийг энэ сарын 15, 26-нд олгох юм.
Түүнчлэн энэ сарын 15-нд хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлнэ. Энэхүү дэмжлэгийг тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангүй ганц бие ахмад настан болон байнгын асаргаа шаардлагатай хөгшид, асран хамгаалах хүнгүй, ганц бие, хөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон бүрэн хараагүй, сэтгэцийн өвчтэй 0-18 насны хүүхдэд 2009 оноос олгож эхэлсэн юм.