ОРХОН: Аймгийн Сонгуулийн хороо 7 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны
наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын Ээлжит бус 17 дугаар хуралдаанаар “Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны
сонгууль”-ийг
зохион байгуулах Сонгуулийн хороог өнгөрсөн сарын 29-нд байгуулсан.
Орон нутгийн ээлжит сонгуулийн санал авах өдөр аравдугаар
сарын 11-ний баасан гаригт болно. Сонгуулийн тухай хуулийн дагуу аймгийн
Сонгуулийн хороог наймдугаар сарын 2, Сумын Сонгуулийн хороог 12, Хэсгийн
хороог 27-ны дотор байгуулах, иргэдийн шилжилт
хөдөлгөөнийг 12-оос эхлэн зогсоох юм. Нам, эвслүүд наймдугаар сарын 12-оос өмнө
сонгуульд оролцохоо илэрхийлэх бол 27-оос есдүгээр сарын хоёрон хүртэл орон
нутгийн сонгуульд нэр дэвших үйл ажиллагаа өрнөнө.
Аймгийн Сонгуулийн хороог ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга
М.Жанболат ахалж, нарийн бичгээр
аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга М.Мөнхбаяр ажиллана. Нийт долоон хүний
бүрэлдэхүүнтэй ажиллана.
Сонгуулийн сурталчилгаа есдүгээр сарын 26-аас аравдугаар
сарын еснийг дуустал 14 хоног үргэлжилнэ.