Онцгойгийн алба хаагчид 5287 хүний амь насыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-08-13 10:10:41

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Он гарсаар улсын хэмжээнд эхний долоон сарын байдлаар 3338 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгдэв.


Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн 5287 хүний амь нас, 208 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.


Харин аюулт үзэгдэл, ослын улмаас 229 хүн амь насаа алдаж, 121 хүн түлэгдэж, бэртэн, 571 гэр, орон сууц, барилга эвдэрч, 448 гэр орон сууц, барилга сүйдэж, нийт 26.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.


Тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын

2,054 нь гал түймэр

785 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол

487 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл

58 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл

54 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Холбоотой мэдээ