Монголын эмэгтэй волейболчид Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Зүүн Азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Хонконгт эхэлж байна.
Энэ сарын 18-ныг хүртэл үргэлжлэх тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонконг, Монгол гэсэн найман орны баг өрсөлдөж байгаа юм. Монголын шигшээ багийн хувьд энэ удаа БНСУ, БНАСАУ, Хонконгийн багтай нэг хэсэгт багтав.
Тэд эхний тоглолтоо өнөөдөр 20:00 цагаас талбайн эзэн Хонконгтой хийнэ. Харин маргааш БНАСАУ-ын багтай тоглох бөгөөд
уг тоглолт 17:30 цагт эхлэх хуваарьтай байна. Тэгвэл хэсгийн сүүлийн тоглолтоо
энэ сарын 15-ны баасан гарагт БНСУ-тай хийнэ. Тус тоглолт 14:00 цагаас эхлэх
юм.