Ургац хураалт 90 гаруй хувьд хүрээд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-12 20:08:01
Yesukheitumur Tumurbaatar

Төв аймагт 2016 оны 10-р сарын 11-ний байдлаар ургац хураалт 90 хувьтай явагдаж байгаа гэж Төв аймгийн ХХААГ-ын хүнс газар тариагийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Сүрэнхоролоо хэллээ.

Одоогоор тус аймагт үр тариа 68579 га талбайгаас 80456.1  тн-ыг, улаан буудай, 64660 га талбайгаас 76750 тн-ыг, бусад ургамал 3910 га талбайгаас, 3706.1 тн-ыг, төмс 5446  га талбайгаас 48400 тн-ийг, хүнсний ногоо 530 га талбайгаас  5358  тн-ыг тус  тус хураагаад байна. 

Ургац хураалтын мэдээний явцаас үзэхэд үр тарианаас бусад таримлыг технологийн хугацаанд хураах боломжтой ба харин үр тарианы  хураалтын явц удаашралтай байгаа нь цаг агаарын байдалтай  шууд холбоотой хэмээн албаныхан хэлж байна. Ямартай  ч  хураах ёстой үр тариагаа тоо ёсоор нь алдагдалгүй хурааж цаг агаар хүндрэхээс өмнө дуусгахаар шахуу ажиллаж байгаа талаар тэрээр онцолсон юм.

Дашрамд дурьдахад, энэ жил 82359 га талбайд уринш хийсэн байна. Үүнээс 72104 га талбайг хавж боловсруулсан байгаа нь нийт уриншийн 87.5 хувийг боловсруулсан дүнтэй байна. Түүнчлэн химийн тэг илдэншүүлэгийг 9010 га талбайд буюу нийт уриншийн 11 хувьд хийсэн бол уламжлалт аргаар 1245 гаад эргүүлж хагалсан нь нийт уриншийн  1.5 хувийг эзэлж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ