Цэцэрлэгийн II шатны бүртгэлийг ирэх сарын 5-15-нд цахимаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
b.tuul@montsame.gov.mn
2024-08-21 12:55:53

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явцаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Сугалаатай цэцэрлэг гэсэн ойлголт байхгүй болсон” гэлээ.


Энэ хичээлийн жилд 2-5 насны 142.150 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа юм байна. Энэхүү бүртгэл нь И-Монголиа системээр бүртгэсэн бүртгэлийн дүн гэдгийг салбарын сайд энэ үеэр хэлсэн юм.


Нэгдүгээр шатны бүртгэлээр 103.999  хүүхдийн бүртгэл цахимаар орж ирсэн ба энэ сарын 20-21-ны өдрүүдэд асран хамгаалагчдад нь хариуг хүргүүлсэн аж. Хоёрдугаар шатны бүртгэлийг ирэх сарын 5-15-ны хооронд цахимаар зохион байгуулна.


Энэ жилийн хувьд хүсэлт гаргасан хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулна. Ингэхдээ сургалтын байр дутагдалтай тохиолдолд байр түрээслэх, зарим хувийн хэвшлийн цэцэрлэгт хамруулах байдлаар асуудлыг шийднэ гэж сайд П.Наранбаяр ярилаа.

Холбоотой мэдээ