Төв аймгийн ХХААГ ажлаа тайлагнав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-13 06:56:11
Yesukheitumur Tumurbaatar

Засгийн газрын 100 хоногийг тохиолдуулан орон нутгийн удирдлага, аж ахуйн нэгж байгууллага, олон нийтийг хамруулан үйл ажиллагаагаа ажлаа тайлагнаж байна.  Төв аймгийн ХХААГ өнгөрсөн 100 хоногт хийсэн ажлаа иргэддээ тайлагналаа.

Энэ хугацаанд Намрын ногоон өдрүүд  нэгдсэн  арга  хэмжээний  хүрээнд  Улааанбаатар хотын “Мишээл Экспо” төвд 14-20-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Эрүүл Монгол хүнс-2016” болон “Алтан намар -2016” үзэсгэлэн худалдаануудад оролцжээ.

Мөн аймгийн шууд харилцаат БНСУ-ын Кангвон мужийн ХАА-н технологийн хүрээлэн ХААИС-ийн агробиологийн сургуультай хамтран хамгаалагдсан хөрсөнд улаан лооль, өргөст хэмх, гүзээлзгэнэ, тарвас, хулуу, чинжүү зэргийг хэрхэн тариах арга технологийн сургалт явуулсан аж. Мөн “Кимчи хийх арга” талаар танхимын талбайн сургалтыг 2 удаа зохион байгуулж, сургалтанд 16 сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтэн, агропаркийн эрхлэгч,  ногоочдын төлөөлөл нийт 60 гаруй хүний төлөөллийг оролцуулсан байна.

Аймгийн Засаг даргын ажлын хэсэг ургац  хураалтын байдлыг 10 суманд үзэж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх ажлын хэсгийг томилон ажилуулжээ.

Малын үржлийн ажил үйлчилгээ явуулж байгаа “хувийн хэвшлийн хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх” төсөлд Баянчандмань сумын "Цөм сүрэг үүсгэх малчны бүлэг", Зуунмод сумын "Зоргол -Өнжүүл" хоршоод шалгарч 15,0 -20.0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна.

Батсүмбэр сум 280, Баянчандмань сум 140, Борнуур сум 161, Архуст сумын “Хишигтэн нүүдэлчин” ХХК-д 233, Баян сум “Баян семминталь” ХХК 66, Зуунмод суманд 12 нийт 892 үнээнд зохиомол хээлтүүлгийг хийжээ. Мөн “Мон таримал” ХХКомпани болон Эрдэм шинжилгээний байгууллагын эрдэмтэдтэй хамтран хар тарлан үүлдрийн 34, нийт 65 үнээнд үр хөврөл шилжүүлэн суулгах ажил хийгдсэн байна. Энэ мэт олон ажлууд хийсэн талаар аа албаныхан онцолж байв.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ