Өвлийн спортын ордны бүтээн байгуулалтыг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-26 09:36:40

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өвлийн спортын ордон барих ажлыг эхлүүллээ.


Тус ордон нь гурван блок, 5300 м.кв талбай бүхий хоёр давхар зоорьтой цогцолбор байх юм. Барилга угсралтын ажлыг “Total ideal” констракшн 2025 онд багтаан хийж дуусгахаар төлөвлөөд байгаа.


Өвлийн спортын ордон ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүрэг төдийгүй нийслэлийн  иргэд, хүүхэд залуус чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэх боломж бүрдэх төдийгүй өвлийн  олимпод оролцох тамирчид олон улсын стандартад нийцсэн ордонд бэлтгэл сургуулилтаа хийх боломжтой болохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ. 



Холбоотой мэдээ