Гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендер зарлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжинэ.
Төслийн хүрээнд 2206 нэгж талбарыг нөхөх олговортой чөлөөлж
байгаа. Одоогоор 1349 айлтай
гэрээ байгуулж, 1270 айлд санхүүжилтийг
нь бүрэн олгоод байна. Эхний
ээлжийн гэрээ байгуулж, мөнгөө авсан иргэд газраа чөлөөлж эхэлсэнтэй уялдуулан
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 13 га талбайд барилга угсралтын ажил хийх
тендер зарлалаа.
Төлөвлөж буй 13 га талбайд 960 хүүхдийн сургууль, 240
хүүхдийн цэцэрлэг, 10 блок есөн давхар орон сууц, найман блок таван давхар орон
сууц, хоёр болон 12 давхар үйлчилгээний барилга барих юм. Энэ төслийг 20 минутын хот зарчим баримталж, цогц байдлаар хийхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэдэд төрийн
үйлчилгээ ойртож, агаар,
хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийг тодорхой хэмжээнд шийдэхийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.