Цахим хөгжил, инновацын чиглэлээр Казахстан улстай хамтран ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, ноён Габит Койшибаевыг хүлээн авч уулзлаа.
Сайд
Ц.Баатархүү Казахстан Улс цахим хөгжил, инновацийн чиглэлээр дэлхийд үлгэр
жишээ орноор тооцогддог. Ази
тивийн стартап компаниудыг бойжуулж, дэлхийд гарахад дэмжиж ажиллаж байгааг онцлоод, Монгол Улсын стартап компаниуд Казахстан
Улсад үйл ажиллагаа явуулах, Астана Hub –д туршлага солилцох хүсэлтэй байгааг
уламжилсан юм.
Мөн Монгол Улсын Засгийн газар бүх яам, төрийн байгууллагын
мэдээллийг нэг дороос авах боломжтой нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлж Казакстан
улсын туршлагаас хуваалахыг хүсэв.
Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Габит Койшибаев, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртэй танилцсан, бүх яам, төрийн байгууллагын нэгдсэн платформтой болох гэж байгаад баяртай байгаагаа илэрхийлжээ.
Түүнчлэн Казахстан Улсаас иргэдийн цаг хугацааг хэмнэсэн төрийн үйлчилгээг цахимжуулсан туршлага, төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудас болон бусад асуудлаар туршлага хуваалцах, цаашид мэдээллийн технологийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд дэмжин ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлснийг ЦХИХХЯ мэдээлэв.