ХОВД: Хөгжмийн зохиолч Б.Хүрэлбаатарт Урлагийн гавьяат зүтгэлтэн цол олгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Соёл,
урлагийн салбарт 40 гаруй жил ажилласан, Ховд аймгийн шилдэг хөгжмийн зохиолчдын нэг
бол Базарсадын Хүрэлбаатар.
Түүний
хөдөлмөр зүтгэлийг төр засгаас үнэлж, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн
цол олгожээ.
Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Хүрэлбаатар нь Морин хуур наадмын гран-при шагналт хөгжмийн зохиолч гэдгээрээ онцлогтой. Мөн тэр Жинжиймаа, Хөөрхөн, Багш та зэрэг олон дууны ая зохиосон юм.
Ховд
аймгийн удирдлагууд өнөөдөр түүнтэй уулзаж, баяр
хүргэлээ.