“Дүнжингарав” худалдааны төвийн урд уулзварын авто замыг гурван эгнээтэй болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Дүнжингарав” худалдааны төвийн өмнөх уулзварын авто замыг 10.5 метр өргөн, гурван эгнээтэй болгохоор шинэчилж байна. Мөн хоёр метрийн өргөн дугуйн зам, 1.5 метр өргөн явган хүний зам хийх юм.
Ачаалал ихтэй, 6.5 м өргөн хоёр эгнээ бүхий авто замыг 2010 оноос хойш их засвар хийгээгүй байгаа. Иймд “Дүнжингарав худалдааны төвийн уулзварт орчимд 90 метр, 133 дугаар сургууль орчимд 90 метр газрыг чөлөөлснөөр авто замыг асфальт бетоноор хучиж байна. “Мон-Уран” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд 580 метр газрыг чөлөөлж, авто замыг өргөтөх нөхцөлөөр хангажээ. Газар чөлөөлөлт энэ сарын 22-нд эхэлж, одоогоор шугам сүлжээг шилжүүлж байгаа аж.
Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр энэ онд 17 байршилд 19.5
км авто замыг шинэчлэхээр төлөвлөснөөс одоогоор 14 байршилд авто замыг 18.2 км
авто замыг шинэчлээд байна.