Алдартай трансжендер тамирчин Паралимпын финалд шалгарч чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА, 2024 оны есдүгээр сарын 3
/РИА Новости/. Паралимпын түүхэн дэх анхны трансжендер тамирчин болох
Италийн гүйгч Валентина Петрилло Парист болж буй Паралимпын тоглолтын
эмэгтэйчүүдийн 400 м-ийн зайн гүйлтийн финалын шатанд шалгарч чадаагүй байна.
Харааны бэрхшээлтэй тамирчдын T12
ангиллын тэмцээнд оролцсон тэрбээр хагас шигшээ гүйлтэд 57,58 секундийн
амжилтаар 6 дугаар байрт шалгарсан бол эхний дөрвөн байрт орсон гүйгчид финалд шалгарчээ.
Өдгөө 50 настай Петрилло өмнө нь эрэгтэйчүүдийн
төрөлд улсынхаа аваргаар 11 удаа шалгарч байжээ.
Саяхан Олон улсын Паралимпын хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс мэдэгдэхдээ “трансжендер тамирчдын талаарх бодлого, байр сууриа спортын салбарынхан нэгтгэх хэрэгтэй” гэсэн юм. Учир нь, Олон улсын пара хөнгөн атлетикийн холбоо /World Para Athletics/ трансжендерүүдийг эмэгтэйчүүдийн тэмцээнд оролцуулахыг зөвшөөрдөг бол Олон улсын хөнгөн атлетикийн холбоо /World Athletics/ үүнийг хориглодог байна.