ДАРХАН-УУЛ: Нам, эвсэл, бие даагчаас нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хуулийн хугацаанд хүлээн авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх үйл ажиллагаа энэ сарын 2-ны өдөр дууссан.
Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо дөрвөн нам, эвсэл, хоёр бие даагч нийт 103 нэр дэвшигчийг 2024 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хуулийн хугацаанд хүлээн авчээ.
Нам, эвсэл, бие даагчид есдүгээр
сарын 5-ны дотор нэр
дэвшигчийн холбогдох бичиг баримтыг аймгийн Сонгуулийн хороонд хүргүүлнэ. Тухайн бичиг
баримтыг үндэслэн
Сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх эсэх шийдвэрийг гаргана.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль аравдугаар
сарын 11-ний өдөр
болно.