Африктай хамтран ажиллах 10 төлөвлөгөөг Ши Жиньпин санал болгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЭЭЖИН, 2024 оны есдүгээр
сарын 5 /Xinhua/. Хятад улс
Африкийн орнуудтай хамтран түншлэлийн үйл ажиллагааны 10 төлөвлөгөөг хэрэгжүүлж, шинэчлэлийг хамтаар ахиулахад бэлэн байна
гэж БНХАУ-ын
дарга Ши Жиньпин өнөөдөр мэдэгдлээ.
Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь Хятад, Африкт амьдардаг
бөгөөд Хятад, Африкийг шинэчлэхгүйгээр дэлхий дахинд шинэчлэлт хийгдэхгүй гэж Ши Жиньпин 2024 оны Хятад, Африкийн хамтын ажиллагааны чуулга уулзалтын /FOCAC/
дээд хэмжээний уулзалтын нээлтийн ёслолын үеэр хэлсэн байна.
Ирэх гурван жилд хэрэгжүүлэх түншлэлийн 10 төлөвлөгөө нь соёл иргэншлээс харилцан суралцах, худалдааг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагаа,
харилцан шүтэлцээ, хөгжлийн хамтын ажиллагаа, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, амьжиргаа, ард
түмэн хоорондын болон соёлын
солилцоо, ногоон
хөгжил, аюулгүй байдал зэрэг
салбарыг хамарсан байна.
Ши Жиньпин Хятад-Африкийн харилцааг ерөнхийлөн тодорхойлохдоо, шинэ эрин дэх хамтын ирээдүйтэй Хятад-Африкийн хамтын нийгэмлэг болгохыг санал болгожээ. Мөн Хятад улстай дипломат харилцаатай Африкийн бүх орон ба Хятад хоорондын хоёр талын харилцааг стратегийн түвшинд хүргэхийг санал болгосон байна.
Хоёр талын 70 орчим жилийн цуцалтгүй хүчин чармайлтын ачаар Хятад, Африкийн харилцаа
түүхэндээ хамгийн өндөр
түвшинд хүрээд байгааг Ши
Жиньпин онцлон тэмдэглэжээ.