Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-06 11:54:00

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүрэг, Их тойруугийн авто зам буюу Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замыг өнөөдөр 22:00 цагаас 9-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.


Энэ хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих юм. 

Холбоотой мэдээ