Ш.Коизүми намын даргын сонгуульд өрсөлдөхөө мэдэгдлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТОКИО, 2024 оны
есдүгээр сарын 6 /Kyodo/. Японы
Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүми эрх баригч Либерал ардчилсан
намын /ЛАН/ даргын сонгуульд өрсөлдөнө
гэдгээ өнөө өглөө мэдэгджээ. Тэрбээр намын санхүүжилттэй
холбоотой дуулиан гараад буй
энэ үед шинэчлэлийг түргэтгэх
замаар сонгогчдын итгэлийг сэргээхээ амласан байна.
Олон нийтийн санал асуулгын дүнгээр Японы ирээдүйн удирдагч болох магадлалтай хүмүүсийн тоонд багтаж буй 43 настай, ЛАН-ын өсөж буй од Ш.Коизүми мэдэгдэхдээ, хэрэв ЛАН-ны даргаар сонгогдож, Ерөнхий сайдын албыг хашихаар болбол Төлөөлөгчдийн танхимыг аль болох ойрын үед тараана гэж хэлжээ.
Японы Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн
оны сүүлчээр олон нийтэд ил болсон хандивын дуулиантай холбоотойгоор эрх баригч намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэхгүй гэдгээ наймдугаар сарын эхээр гэнэтхэн мэдэгдсэнээс хойш ЛАН-ын даргад нэр дэвшигчдийн өрсөлдөөн эхэлсэн юм.
Ш.Коизүмигийн эцэг Жүничиро Коизүми 2001-2006 онд Японы Ерөнхий сайдаар ажиллаж байсан юм. Эрх баригч нам дахь дэмжигчид нь Ш.Коизүмиг намын нэр хүндийг сэргээхэд тусална гэдэгт найдаж байгаа боловч түүнийг улс орноо удирдах туршлагатай эсэхэд эргэлзэх хүмүүс ч мөн байгаа ажээ.
Парламентын хоёр танхимыг ЛАН-Комейто
эвсэл хянаж байгаа учраас ЛАН-ын
дараагийн дарга Ерөнхий сайд болох нь үндсэндээ тодорхой байна.