Барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-07 11:10:01

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Манай улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойг тохиолдуулан "Барилгачдын өдөр-2024" нээлттэй өдөрлөгийг Барилгачдын талбайд зохион байгуулж, салбарын оны шилдэг аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулав.


Барилгын салбарын 2024 оны шилдэг 10 байгууллага:


1.Барилга угсралтын шилдэг “Макс өргөө” ХХК гурван зуу гаруй ажилчинтай, 18 жилд уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.


2.Барилга угсралтын шилдэг “Нью тур” ХХК  1998 оноос барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байна.


3.Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг “Мөнх-Од цацрал” ХХК Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж, 11 төрлийн бараа материал үйлдвэрлэж байна.


4.Барилгын материал үйлдвэрлэлийн шилдэг “Мөнхийн гэгээ цонх” ХХК импортын орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.


5. Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төслийн шилдэг “Sky Line” 600 гаруй төсөл хэрэгжүүлжээ.


6.Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төслийн шилдэг “”Татах хүч” компани 100 гаруй төсөл амжилтай хэрэгжүүлжээ.


7.Өргөх байгууламжийн угсралт, засвар үйлчилгээний шилдэг Wizard express consulting компани 100 гаруй өргөх төхөөрөмжийн угсралт засвар хийж, 5000 гаруй мэргэжилтэн бэлджээ.


8.Нийтийн аж ахуйн шилдэг “Илчлэг шивээ” компани 1200 хэрэглэгчийг дулаанаар хангах, цэвэр усаар үйлчлэх, бохир усыг татаж байна.


9.Нийтийн аж ахуйн шилдэг “КСИМС” ХХК дулаан түгээх, зохицуулах, цэвэр усаар хангах, ариутгах үйлчилгээ эрхэлж, 86 аж ахуйн нэгжийн 3200 өрхөд үйлчилдэг.


10.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг “NB” компани 850 гаруй ажилтантай үйл ажиллагаа эрхэлж, Оюутолгойн гүний уурхайн барилга угсралтыг хийжээ.


Хот байгуулалт, барилга, орон, сууцжуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран зохион байгуулсан өдөрлөгийн үеэр мөн төрийн болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа танилцуулж нэг цэгийн үйлчилгээг үзүүлж байлаа. 

Холбоотой мэдээ