Өнөөдөр: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх медаль хүртсэн таеквондочдод төрийн дээд шагнал гардуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-12 08:13:02

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 12 /МОНЦАМЭ/. Есдүгээр сарын 12-ны өдөр болох үйл явдлын тойм:


11:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол таеквондочдод төрийн дээд шагнал гардуулж, Парисын тэнгэрт Алтан соёмбот далбаагаа мандуулж, аялгуут төрийн дууллаа эгшиглүүлэн олимпын алт, мөнгөн медаль хүртсэн таеквондогийн аваргууд, тэдний багш, дасгалжуулагчдад Сүхбаатарын талбайд хүндэтгэл илэрхийлнэ.


11:00 цагт: Унгарын уран зураг сэдэвт шуудангийн маркны нээлт Уран зургийн галерейд болно.


14:00 цагт: Монголын орчуулагчдын үндэсний чуулганы хүрээнд зохион байгуулах урьдчилсан хэлэлцүүлэг МУИС-ийн I байр, Эрдмийн танхим (Дугуй заал)-д эхэлнэ. 


14:00 цагт: Ballet stars gala тоглолтын талаарх хэвлэлийн бага хурал Japan town FOUR SEASON welness center-т, G-RIVER BALLET STUDIO-д, балетчдын хамтарсан бэлтгэл дасгалын зааланд болно. Утас: 94254615


-Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн онцлох зохицуулалт, сурталчилгаа болон 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар сэтгүүлчдэд зориулсан сургалт СЕХ-ны байранд болно. 


-МУУГЗ, сийлбэрийн урлагийн нэрт мастер С.Сэнгээ агсны 100 жилийн ойд зориулсан “Урлахуйн гайхамшиг” тусгай үзэсгэлэн 9 дүгээр сарын 11-15-нд Монголын уран зургийн галерейд гарч байна


-Халх голын ялалтын 85 жилийн ойд зориулсан “Халх гол-85 жил” үзэсгэлэн Чингис хаан Үндэсний музейд энэ сарын 16-ныг хүртэл үргэлжилнэ.


-“Сэтгэлийн хат–өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй  “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн есдүгээр сарын 22-ныг хүртэл Чингис хаан Үндэсний музейд үргэлжилнэ.


"Цайны их зам" үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 10 дугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ