ХӨВСГӨЛ: Эмч, мэргэжилтнүүд БНСУ-д туршлага судаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-09-13 17:43:24

Мөрөн, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн эмч, мэргэжилтнүүд БНСУ-д туршлага судлаад ирлээ.


Тус аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн Эрүүл мэндийн бодлого хариуцсан мэргэжилтэн О.Дагиймаагаар ахлуулсан анхан болон лавлагаат шатлал, хувийн хэвшлийн 10 эмч, сувилагч нарын хамтарсан баг БНСУ-ын Бусан хотын Со дүүргийн төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна. 


Энэ үеэр эмч нар онол, дадлага хосолсон сургалтад хамрагдаж, цаашид Бусан хотын Со дүүрэг болон Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллахаар болсон байна.

 

Хөвсгөл аймаг гадаад харилцаагаа өргөжүүлэн Герман, Солонгос, Япон, Орос зэрэг 7 улсын 14 муж, хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна.



 

 

Холбоотой мэдээ