Дэлхийн нүүдэлчдийн VI наадам Киргиз улсад болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2024-09-15 11:16:51

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. "Астана-2024" Дэлхийн нүүдэлчдийн V наадам Казахстан улсын нийслэл Астана хотод есдүгээр сарын 8-13-нд болж, 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдлөө.

 

Харин манай улсаас спортын 16 төрөлд 66 тамирчин өрсөлдөж, таван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 19 дүгээр байрт жагссан юм. Дараагийн наадам 2026 онд Бүгд Найрамдах Киргиз Улсад болохоор тогтов.

 

Тус улс энэ наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулах эрхээ авч буй бөгөөд өмнө нь 2014, 2018 онд зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ