Гарал үүслийн гэрчилгээгүй мал борлуулах нь элбэг байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-10-14 12:55:23

Увс аймгийн Өлгий, Өмнөговь суманд бог малын мялзан төст өвчин гарсантай холбогдуулан Улаангом сумын зах дээр гарал үүслийн гэрчилгээтэй мал оруулж ирж зарахыг үүрэг болгосон ч зарим иргэд үүнийг хэрэгсэхгүй байна.

Улаангомд аймгийн 19 сумаас мал оруулж ирж зардаг бөгөөд зарим иргэд хулгайн замаар малаа оруулж ирдэг аж. Аймгийн хэмжээнд бог малын мялзан төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг энэ сарын 12-аас эхлүүлсэн бөгөөд вакцин хийлгэсэн малыг 14 хоногийн дараа идшинд хэрэглэдэг байна. Гэтэл ашиг орлогоо бодсон зарим иргэд вакцин хийлгэсэн мал оруулж ирж зарахыг үгүйсгэхгүй юм. Иймээс мэргэжлийн байгууллагынхан энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй байна.

Увс аймаг Б.Батхүү

 

 

Холбоотой мэдээ